Бидний тухай

# Бидний тухай

Entertainment.mn - Happy Together

Манай байгууллага нь 2012 онд анх байгуулагдсан. Бид Монголын залуу үеийнхний төлөөлөл болж тэдний соёл урлагийн боловсрол, гоо зүйн хүмүүжилд нь эерэгээр нөлөөлж, орчин үеийн сэтгэлгээгээр шинэлэг өнгө төрхийг тодорхойлох зорилго тавин ажилладаг.

Бидний үйл ажиллагаа нь таны амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдэд хамтдаа байж, шинэлэг бүгдийг сэтгэж, хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээхийн төлөө байдагт бид ажлаараа бахархдаг. Манай хамт олон сэтгэл санаа нэгдсэн, эрч хүчтэй, мэдлэг чадвартай залуус бөгөөд шилдэг зохион байгуулалттайгаар ажил бүрт өөриймсгөөр, сэтгэлээсээ ханддагийн үр дүн нь хамтран ажилласан байгууллагуудын эргэх холбоогоор илэрч байдаг билээ. Соёл урлагийн үйл ажиллагаа нь сонирхолтой содон шийдэл, чадварлаг явьяастнууд, уран бүтээлчдээр дамжуулан таны ажил бизнест болон нийгмийн харилцаанд гүнзгий, эерэгээр нөлөөлдөг хүчит зэвсэг байдаг билээ. Манай байгууллагатай хамтран ажилладаг та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргалыг хүсэн мэндчилэв.
Жаргалтай , хамтдаа - Entertainment.mn

Дээшээ