2012 оноос хойш жилийн дөрвөн улирлын турш бүх төрлийн эвент зохион байгуулах цогц үйлчилгээ үзүүлж ирсэн 6 жилийн туршлагатай uniCorn Pro Entertainment - Entertainment.mn болж нэрээ сольж rebranding хийж үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар ажиллаж байна.
Энэ хугацаанд бид Монголын 100 100-н байгууллагын бүх төрлийн эвент , арга хэмжээг дунджаар 89% болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэйгээр зохион байгуулан ажиллаж 1000 1000-н хүүхдийн төрсөн өдрийн баярт хүүхэд багачуудыг баярлуулж, тэдний хүсэл, мөрөөдийг нь биелүүлж , 100 100-н хосын хуримын баярыг зохион байгуулж дурсамжийг нь хамтдаа бүтээж ажилласан арвин туршлагаас гадна энэ олон хүмүүсийн баярлалаа гэдэг үг , баяр хөөрөөр тэтгэгдэн өдийг хүржээ. .
Харин энэ цаг үеэс эхлэн бид Монголынхоо энтертайнмент зах зээлийг улам бүр хөгжүүлж , урлагийн гоо сайхныг ард түмэнтэйгээ улам бүр ойртуулах, Монголын урлагийг Дэлхийн түвшинд гаргах ажлуудруу ханцуй шамлан орлоо.
Entertainment.mn - Жаргалтай, хамтдаа